Ажлын газрын маань нэг ах хүүгийн ярьсан яриа санаанд орчихлоо. Их сургуульд байхдаа мань эр гудамжаар яваа бүдүүн залуусыг шүүрс алдан харж "Бурхан минь, амьдралдаа нэг ч гэсэн удаа бүдүүн гахай" гэж дуудуулж үзэх юмсан даа гэж бодно. Сургуулиа төгсөөд мөрөөдөл нь амархан биелсээн. Ямар мөрөөдөл гэж та гайхаж байна уу? ...бүдүүн гахай...
Дээд сургуулиа төгсөхдөө намрын хатсан навч, ямааны гурав гэж дуудуулдаг байсан залуу маань нэгэн газрын оффист сууснаар 100 кг хол давж хүсэж байсан гахай нэрээ авчээ. Харин одоо юун тухай хэдэн үг хэлэх гэснийг минь ойлгосон байх. Найз нар дотор маань 200-ийн божка шиг нөхөр ч бий, шалны мод шиг ч нөхөр бий. Энэ удаад поошигнуудын талаар бичнээ. Ер нь би таргалалтыг гурав хуваагаад байгаа юм. Нэгдүгээрт, за эхний шат гэе..: Нүүр нь арван тавны сар мэт мэлтийж, хувцас нь багадаж, хоол хайж, гэдэс нь унжиж ирнэ.
Энэ үед нэгдүгээр шатныхан байнга биеэ өмөөрнө. Тэд: Энэ бол буяны тарга, буяны юм гэж унжсан гэдэсрүүгээ заана.
Хоёрдугаар шатныхан маань: илтэд поошиг шинжиндээ дөхөж очсон байна. Тэдний гэдэс нь мантууны эссэн гурил савнаасаа халих мэт өмдөн дээгүүрээ унжиж, өмссөн хувцас нь Spiderman киноны баатар хувцасаа өмссөн юм шиг л харагдана. Гэхдээ эд нарт турах боломж хангалттай бий. Ихэнхдээ хоёрдугаар шатныхан их залхуу болсон байдаг. Идээд л, уугаад л, унтаад л, унгаад л...
За одоо төгсгөлийн шатныхан: Ямар ч өмд өмссөн иртүүз шиг харагдаад л, тэдний зарим нь урд байдаг эрхтнээ харна, зарим нь олж харалгүй олон жил болсон байдаг. Хичнээн тонгойгоод хичээгээд ч хөлнийхөө хурууг олж харна гэж гонжийн жоо! Тэд өөрсдийгөө их эрхлүүлэнэ, Тэдний хувьд турна гэдэг бараг л мянгуужингийн үлгэр.
За тэгээд найз нөхөд, ойр дотны хүмүүсээ яагаад таргалсан шалтгаануудыг бодож байгаад бичлээ. Шинжлэх ухаан талаасаа миний мэдлэг хүрэхгүй учир уучилна биз.
Мэдээж гол шалтгаан бол гахай шиг хооллолт. Хаа тааралдсан газраа гэдэс нь хонхолзоод ирэхээр юу ч идэхээс сийхгүй. За тэгээд өдөржин хоосон байж байгаад орой гэнэт санаснуу яасан түмпэн түмпэнгээр нь иднэ дээ. Зүрхээ дэлстэл аяга аягаар нь кофе ууна.
Хөдөлгөөний дутагдал: Суудлын ажил хийдэг хүмүүс ихэвчлэн ордог. Өдөржин бөгсөө холготол сууж суучихаад орой харихаараа хоёр метр газар такси барина. Гэртээ ирээд зурагтныхаа өөдөөс хараад лаглайтал хоол идээд суучихана.
За тэгээд шоудалт: Манайханд ямар шоу цэнгээн тасрах биш дээ. Найз нөхөдийн төрсөн өдөр, элдэв баярын өдөр, хөл бөмбөгт түрүүлсэнийх, хүүхэдтэй болсных гээд л... Энэ үед нөгөө шар талхыг усны үхэр шиг л ууна. Заадаа тэгээд эцсийн шалтгаан нь бол залхуугынх доо. Таргалах тусмаа залхуураад л, заваараад л, ялхайгаад л, сандалд шигдээд л... Хөдлөх хөдөлмөрлөх л хэрэгтэйдээ. Дээр бичсэн зүйлс зөвхөн миний хувийн бодол шүү.
Ингээд турж, эрүүлжиж, тархи оюун ухаанаа сэргээж, өөрийгөө ялж байгаа залуустаа амжилт хүсье. NEO нь.
Subscribe to:
Post Comments (Atom)

hehe.
ReplyDeletepooshignuud l hovor baigaasai
nariin koridoroor yaj zorhiin turanhai ni l zoviishd
Би ч нэгдүгээр шатандаа орцон яваам байна. Харин 2 дугаар шатны шинж тэмдэг илрээд байвал яахуу? Юу гэж ойлгох уу? Ялангуяа тэр У-р эхлэсэн хэсгүүд нь гсн хахах. Нээрээ найз нь өнөөдрөөс хоолоо сойж эхлээд байна. Амжку л дээ. 3-р шатандаа л орчкумсан гээд залбиръя
ReplyDeleteтарган байх онцгүй туранхай байх бүүр онцгүй, а гэхдээ донжийг нь тааруулаад өөх махаа тэнцүүхэн шиг биеэрээ тараачихдаг сан болч сайхан л байхсан. Жижкээн хөөрхөн бондгор гэдэстэй бол зүгээр шд. Гэхдээ гүзээ биш зүгээр л бондгор
ReplyDelete3-r shatand orj bolohgui shu nuhduu!!!!
ReplyDeleteНадад жижкээн хөөрхөн бондгор гэдэс байгаа. Итгэхгүй бол үзээрэй.
ReplyDeletechi neeree yag bichsen bna shuu bi yag l ingej targalsan yum aaa
ReplyDelete