Friday, May 15, 2009

Ерөнхийлөгч гэж хэн юм бэ?

DZ-Man ахын дууг сонсоод өөрийн мэдрэлгүй үүнийг биччихлээ.

Ерөнхийлөгч гэж хэн юм бэ?
За та бүхний түмэн амгаланг айлтгая аа.
Дашка ахыгаа таньж байна уу
Ерөнхийлөгч гэж хэн юм бэ?
Энэ бол хүний дээдийн дээд ээ

Ерөнхийлөгчид өрсөлдөж бололгүй л яахав хүүхдүүд ээ.. Аа гэхдээ, шударгаар л өрсөлдөнө шүү..

Дахилт:
Ерөнхийлөгч гэж хэн юм бэ? Ерөнхийлөгч гэж хэн юм бэ?
Аа гэхдээ, аа гэхдээ...

За Дашка ах нь хэзээ ч хүн муулж, худлаа ярьдаггүй байлаа
Аа гэхдээ өнөөдөр ерөнхийлөгчид өрсөлдөгч хүүхдүүд яаж байнаа, болохгүй ээ...
Дашка ах нь хармаандаа сохор зоосгүй байсан ч хулгай хийж үзээгүй юм
Аа гэхдээ өнөөдөр ар өвөрийн хаалгаар улайм цайм хулгай хийдэг болжээ тэд минь, болохгүй ээ...
Ерөнхийлөгч гэдэг гайхамшигтай хүн шүү хүүхдүүд минь

Дахилт:
Ерөнхийлөгч гэж хэн юм бэ? Ерөнхийлөгч гэж хэн юм бэ? еэ
Аа гэхдээ, аа гэхдээ...

Улс үндэстний амжилт, хөгжил гэж юу юм бэ?
Уужуу холч ухаан, үнэнч шударга зан юм шүү дээ хүүхдүүдээ
Бие биендээ итгэлтэй байгаарай
Бие биенээ хэрхэвч хуурч бас алж болохгүй шүү

Ерөнхийлөгч гэж хэн юм бэ? Ерөнхийлөгч гэж хэн юм бэ?
Listen to your heart, mild children, merci beaucoup

Чадварлаг ерөнхийлөгч болчих хүүхэд байна уу энэ монголд минь
Уран донгодогч, авилгач, дарамтлагч л дүүрэн байх чинь
Ард түмэн минь юу бодож байнаа...
Тэднийг гадуурхаж байгаа юм бишээ, аа гэхдээ
Эх орноо хайрлаж, харамлаж байгаа нь тэр байхгүй юү дээ...

Да ра ра даараа ра, ля ля ля да раа раа...

Ерөнхийлөгч гэж хэн юм бэ? Ерөнхийлөгч гэж хэн юм бэ? хэн юм бэ?

СТУДИД NEO АЖИЛЛАА, АНХААРАЛ ТАВЬСАН ЯВДАЛД БАЯРЛАЛАА!

1 comment:

  1. Ха ха... Дуулавшд. Улстөржөөл байгаамаадаа янз нь. Би ч залхав. ЗАлхуурав...

    ReplyDelete