Миний ажиллаж байсан барилгын канпанид нэгэн явдал болж билээ.Барилгын ажил хүнд хэцүү цаг нартай уралдадгыг та минь мэдэх бизээ. Манай барилга дээр нэгэн өрлөгийн бригад байлаа. Тэр бригад авсан ажилаа маш түргэн хугацаанд шуурхай чанартай хийж гүйцэтгэнэ. Нэгэн удаа өдрийн цагаар бригадуудын ажлыг шалгаж явж байгаад уг бригад дээр очлоо. Ажилчид тоосгоо өрж ажилаа хийж байгааг нь харж зогсохдоо нэг юм ажиглалаа. Бригадын залуус нэг залууг царай муут гэж дуудна....Хөөе царай муут тооосго аваад аль, хөөе царай муут шавар зөөгөөд ир,царай муутаа шавраа зуур гэх мэтчилэн өнөөх залууг хэлэх юм.Залуу маань үүнд огт ууралсан шинжгүй хэлсэн болгоныг нь хийж байлаа. Анзаарч ажиглавал залуус үнэн хэлжээ үнэхээр царай муутай нэгэн байлаа. Тэрнээс хойш хэд хоногын дараа уг бригадын ажил нэг л урагшгүй зогсонги болсым. Би ажил яагаад явахгүй байгаа талаар бригадын дарга гэх урууланд нь наачихсан юм шиг амнаасаа тамхи салгадгүй хижээл насны эрээс асуухад.. Манайд ажилдаг царай муутай тэнэг юм ажилдаа ирэхгүй гурав хонож байна гэж хариулав. Өдөр хоног өнгөрсөөр уг бригад маань гэрээт ажилаа хугацаанд нь өгч чадсангүй. Би ч бригадын даргыг зэмлэлээ.
Тэгж байтал царай муут хоёр долоо хоногын дараа ирлээ. Бригадын даргадаа нэлээн загнуулж байгаа харагдлаа. Хөдөө байдаг ганц эгчийнх нь бие муудаад хэл өгч чадалгүй нутаг буцаад ирсэн гэнэ.
Удалгүй тэдний бригадын ажил ч хэвийн явж эхэллээ, ажилаа ч хугацаанаас нь өмнө өгдөг боллоо. Царай муут бригадынхаа гол ажлыг нуруун дээрээ үүрч робот мэт ажилна.
Нэгэн удаа уламжлал ёсоороо ажил шалгаж яваад царай муутай эртэй таарлаа.. Түүний цуцхаа мэдэхгүй хөлсөө урсган тоосго, блок зөөж, шавар зуурч байгааг нь хархад бахархам сайхан байлаа. Харин залуус урьдын адил....хөөе царай муутаа тоосгоо, шавар дуусчлаа тэнэг минь хурдлаач, царай муутаааа...гэж зандрах нь надад утгагүй санагдаж залууст хандан: тэр бол та нарын дундаас хамгийн царайлаг нь гэж хэллээ. Залуус над руу эвэртэй туулай үзсэн мэт харж, инженер юу гэчвээ гэсэн аятай хоорондоо шивнэлдэнэ. Өрөө рүүгээ буцаж алхах замдаа би, царай муутай хүн гэж бөгтөр нуруутай, бөөрөнхий хөлтэй, онигор нүдтэй, орсгой шүдтэй хүнийг хэлдэгүй юм байна. Харин царай муутай хүн гэж арчаагүй, ажилгүй, залхуу хүнийг хэлдэг юм байна даа гэж бодож билээ.
Friday, June 5, 2009
Thursday, June 4, 2009
ТЭД БИДНИЙ ТУХАЙ
Өглөөгүүр цонхоор харж байтал нэг сонин юм харагдав. Байрны урд талын сааданд олон амьтад цугларчээ. Тэнд үхэр, гахай, нохой, тахиа, илжиг г.м олон амьтад цугларч нэгэн зүйлийн талаар ам уралдан ярилцна. Бараг л хурал шахуу тэр цуглаанд байгаа амьтадын нүд хорсолтойгоор гялалзана. Уулзалтыг ахалж байгаа боловуу гэмээр аварга том сэлмэн эвэртэй хүрэн үхэр өгүүлрүүн.... тэгэхээр нөхөд минь бидний амьдралын мөн чанар юу вэ? Бидний амьдрал зовиуртай хүнд хүчир богинохон. бид ер нь амьдархын төлөө иддэг үү? идэхийн төлөө амьдардаг уу? бид эрх чөлөөтэй амьдарч чадаж байна уу ер нь ? үгүй ямар ч эрх чөлөөгүй. бидний амьдрал бол зовлон зүдгүүр, боолчлол. Биднийг ийм байдалтай болгосон нөхдүүд бол хүмүүс. Хүн бидний цорын ганц заналт дайсан. Хүнийг л бид алга хийчихвэл, өлсгөлөн хүнд хүчир боолчлолоос бид гарч чадна. Зарим амьтад үүнийг харсаар байж мэдээгүй юм шиг өнгөрөх юм. Хүнээс сүү гардаггүй, Тэд өндөглөж чаддаггүй, нисч чадахгүй, сэлж чадахгүй. Гэтэл хүн гэгч царай муутай хоёр хөл дээрээ явдаг энэ амьтан бүх амьтны эзэн. За тэгээд хүнийг хардаа ямар балиар харагддаг гээч! Юу ч хамаагүй иднэ. Янз бүрийн юм биенээсээ зүүнэ, царай нь авх юм байхгүй, шалдан биетэй үзэшгүй амьтан. Ядаж байхад сүүл ч байхгүй шүү. Тэд биднийг төрмөгц өл залгах төдий хүнс тэжээл өгнө. Чадал тэнхээтэйг нь сүүлчийнх нь хүчийг шавхтал ажиллуулна. Ийм золгүй амьдралтай байтал биднийг байгалийн жам ёсоор нь наслуулдаггүй. Ашиглах боломжгүй болмогц нь зэрлэгээр нядлана. Энэ чинь шудрага явдал гэжүү ? та минь. амьдарлын сүүлчийн мөчид ямар ч амьтан хурц хутга, хурдан буутай тулгарна. Тэдгээр амьтадын тамлуулж, орилон амь тавьж байгаа нь сонсогдсоор л байна. Иймд одоо тэмцэл хийх цаг болжээ нөхдөө!!! Тэгэхлээр яах вэ? өлсгөлөн зарлах уу? ажил хаялт хийх үү? энэ дарангуйлагч нартай яаж тэмцэх вэ нөхдөө?........ энэ үед орцноос гарч ирсэн нэгэн жаал чулуу нүүлгэн тэдний хурлыг тарааж орхив. амьтад жаалруу гомдолтой харж, нүдэндээ доголон нулимстай таран одлоо...........
Subscribe to:
Posts (Atom)
