Friday, June 5, 2009

ЦАРАЙ МУУТ

Миний ажиллаж байсан барилгын канпанид нэгэн явдал болж билээ.Барилгын ажил хүнд хэцүү цаг нартай уралдадгыг та минь мэдэх бизээ. Манай барилга дээр нэгэн өрлөгийн бригад байлаа. Тэр бригад авсан ажилаа маш түргэн хугацаанд шуурхай чанартай хийж гүйцэтгэнэ. Нэгэн удаа өдрийн цагаар бригадуудын ажлыг шалгаж явж байгаад уг бригад дээр очлоо. Ажилчид тоосгоо өрж ажилаа хийж байгааг нь харж зогсохдоо нэг юм ажиглалаа. Бригадын залуус нэг залууг царай муут гэж дуудна....Хөөе царай муут тооосго аваад аль, хөөе царай муут шавар зөөгөөд ир,царай муутаа шавраа зуур гэх мэтчилэн өнөөх залууг хэлэх юм.Залуу маань үүнд огт ууралсан шинжгүй хэлсэн болгоныг нь хийж байлаа. Анзаарч ажиглавал залуус үнэн хэлжээ үнэхээр царай муутай нэгэн байлаа. Тэрнээс хойш хэд хоногын дараа уг бригадын ажил нэг л урагшгүй зогсонги болсым. Би ажил яагаад явахгүй байгаа талаар бригадын дарга гэх урууланд нь наачихсан юм шиг амнаасаа тамхи салгадгүй хижээл насны эрээс асуухад.. Манайд ажилдаг царай муутай тэнэг юм ажилдаа ирэхгүй гурав хонож байна гэж хариулав. Өдөр хоног өнгөрсөөр уг бригад маань гэрээт ажилаа хугацаанд нь өгч чадсангүй. Би ч бригадын даргыг зэмлэлээ.
Тэгж байтал царай муут хоёр долоо хоногын дараа ирлээ. Бригадын даргадаа нэлээн загнуулж байгаа харагдлаа. Хөдөө байдаг ганц эгчийнх нь бие муудаад хэл өгч чадалгүй нутаг буцаад ирсэн гэнэ.
Удалгүй тэдний бригадын ажил ч хэвийн явж эхэллээ, ажилаа ч хугацаанаас нь өмнө өгдөг боллоо. Царай муут бригадынхаа гол ажлыг нуруун дээрээ үүрч робот мэт ажилна.
Нэгэн удаа уламжлал ёсоороо ажил шалгаж яваад царай муутай эртэй таарлаа.. Түүний цуцхаа мэдэхгүй хөлсөө урсган тоосго, блок зөөж, шавар зуурч байгааг нь хархад бахархам сайхан байлаа. Харин залуус урьдын адил....хөөе царай муутаа тоосгоо, шавар дуусчлаа тэнэг минь хурдлаач, царай муутаааа...гэж зандрах нь надад утгагүй санагдаж залууст хандан: тэр бол та нарын дундаас хамгийн царайлаг нь гэж хэллээ. Залуус над руу эвэртэй туулай үзсэн мэт харж, инженер юу гэчвээ гэсэн аятай хоорондоо шивнэлдэнэ. Өрөө рүүгээ буцаж алхах замдаа би, царай муутай хүн гэж бөгтөр нуруутай, бөөрөнхий хөлтэй, онигор нүдтэй, орсгой шүдтэй хүнийг хэлдэгүй юм байна. Харин царай муутай хүн гэж арчаагүй, ажилгүй, залхуу хүнийг хэлдэг юм байна даа гэж бодож билээ.

No comments:

Post a Comment